Таны өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх шилдэг 10 арга

Өөртөө итгэлтэй байдал бол нар туяа шиг. Та түүнд хүрч чадахгүй. Гэхдээ тэр харагдсаар байдаг. Та түүний ачаар амьдралыг илүү олон өнгөөр хардаг. Нарны туяа биднийг амин чухал Д витаминаар хангадаг. Үүн шиг өртөө итгэх итгэл бидний хувийн болон ажлын амьдралыг амжилтанд хүргэдэг. Олон шалтгаан, айдсаас болж биний өөртөө итгэх итгэл доогуур түвшинд байдаг. Доорх 10 арга нь таны амьдралын бүхий л хүрээнд дэм үзүүлэх болно.

1.Чаддаг болтлоо жүжиглэ.

Та энэ нийтлэлийг уншиж байгаа бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хүссэн бололтой. Тийм бол хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй мэт жүжиглэх хэрэгтэй. Нэг л мэдэхэд та өөртөө итгэлтэй болсон байх болно.

2.Гоё хувцас өмс.

Тольны урд зогсоод, харж буй зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл байхгүй. Өөртөө итгэлтэй болохын тулд хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй болдог. Дандаа нэгэн хэвийн байх хэрэггүй. Шинэ өнгө, загварыг хааяа сонгож байгаарай.

3.Өөдрөг хүрээлэлд орших.

Таны сайн талыг анзаарч хардаг, танд таатай мэдрэмж төрүүлдэг хүмүүсийн дунд байгаарай. Ингэснээр таны тогойд сөрөг бодлууд орж ирэх нь багасч, аяндаа сөрөг зүйлс бодохыг ч хүсэхээ больдог.

4.Бэлэн бай.

Ямар ч бэлтгэлгүй байх нь таны өөртөө итгэх итгэлийн мохоодог. Ямар ч асуудалд бэлэн байж чөадвал бүх зүйл дууссаны дараа та өөрөөрөө бахархах нь дамжиггүй.

5.Жижиг зүйл.

Жижиг муу зуршлуудаа засаж эхлэх хэрэгтэй. Ингэвэл та их зүйл бүтээсэн мэт санагдаж, урам ордог. Боломжтой болохыг өөртөө батлан харуул. Тэгсний дараагаар арай том хорт зуршлуудаа засах хэрэгтэй. Илүү эерэг өөрчлөлт гэдэг нь илүү өөртөө итгэх итгэл билээ.

6.Дасгал хийх.

Дасгал хийх нь аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэг нь нууц байхаа болиод удаж байна. Өөрийгөө шууд дайчилж чадахгүй бол хамгийн түрүүнд бос. Дараа нь энгийн хөдөлгөөнтэй дасгал хий. Амьдралын нэг булан дах дүрэлзсэн урам зориг нөгөө хэсгүүд рүү амархан тархдаг юм шүү.

7.Боловсрол.

Ажлын байранд бусдын ард үлдээд байна уу? Идэвхтэй бай, хичээлд суу. Ямар нэгэн зүйл хийж, сурч байгаа чин таны сэтгэл санааг дээш өргөж өгдөг.

8.Олон нийтийн ажил.

Сайн дурын ажил хийдэг хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж илүү өндөр байдаг. Баяр хөөр бол маш амархан халдварлаж чаддаг.

9.Цэвэрхэн бай.

Өөртөө итгэх итгэлээр дутаад байгаа хүмүүс ажлын байр эсвэл гэрээ цэвэрлэснээр хяналтыг гартаа оруулсан мэт болдог. Мөн дараа жижиг зүйлс хайж цагаа дэмий үрэхгүй. Мөн цэвэрхэн орчин байх нь сэтгэл санааг өөдрөг байхад тусалдаг байна.

10.Сануулагч.

Үүнд таны сайн болон сөрөг талыг сануулагдаг зүйлс орно.Эерэг зүйлсийн тоо нэмэгдэх тусам таны амжилтыг хурцалж өгдөг. Харин сөрөг зүйлсийн тоог бууруулснаар хуучин суудалдаа буцаж суухаас сэргийлдэг.

Таны өөрийгөө хэрхэн үнэлдэг тань таны эргэн тойрны хүмүүст мэдрэгдэж байдаг. Энэ амьдралд зорилго гэж байдаг бол тэр нь чухам өөрийгөө хөгжүүлэх байх. Хэрэв хүн бүр тэгж боддог бол энэ дэлхий илүү сайхан болох болно.

Шинээр ХХК болон ТББ байгуулах хэрэгтэй байна? БИД 3 ХОНОГТ БАГТААЖ БАЙГУУЛЖ ӨГНӨ.