Оноосон нэр сонгохдоо анхаарах зүйлс

(Хуулийн этгээдийн нэр сонгох, баталгаажуулах үйл ажиллагаа нь энгийн мэт боловч практик дээр маргаан үүсч, хууль шүүхийн байгууллагад хандах тохиолдол нэлээд гардаг тул эрхэм та доорх зөвлөмжтэй сайтар танилцаж, адил төсөөтэй, төөрөгдөл үүсгэх нэр сонгохгүй байх нь зүйтэй. Оноосон нэртэй холбоотой маргааныг шүүх шийддэг бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй, адил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр байна гэж үзвэл “сүүлд авсан нэр”-ийг хүчингүй болгодог болохыг анхаарна уу ).

Зөвхөн “кирилл” үсгээр бичнэ 
Дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүйЖ: Нэкст, Некст, Түм галт, Түмэн галт, Голд, Голден, Вүүд, Вөүд, Бум нар, Буман нар, Итгэл, Итгэлт, “Баян гео”, “Баян геологи”, “Юни мед”, “Юни медикал”, “Эко систем”, “Экологи систем”
Оноосон нэрийн үгийн байршил солигдсоноор болон давтан бичсэнээр ялгарахгүйЖ: “Баян өргөө” ХХК, “Өргөө баян” ХХК, “Баян” ХХК, “Баян баян” ХХК, “Өргөө” ХХК, “Өргөө өргөө” ХХК г.м
Нэрэнд тоо оролцсон бол үсэглэн бичиж олгодог. Дан тоогоор нэр олгохгүйЖ: Гурван бүрд, Таван эрдэнэ гэж олгоно. Харин  “Далан тав” ХХК, “Далан зургаа” ХХК гэж олгохгүй
ТББ-аас бусад нэрийг дан үсгээр авч болох ба үсгийн хооронд зай, цэг, таслал авахгүй, ямар нэгэн утга илэрхийлсэн байж болохгүйЖ: ББАААД, ЦТМС, ПАДЭ г.м болно
Ж: АРХИ, ЗЭВСЭГ, ХОРТОН г.м болохгүй
ТББ-ын нэрийг гадаад үг болон товчилсон үсгээр олгохгүй. Гадаад үг оролцох тохиолдолд Хэл зохиолын хүрээлэнгээс уг үгийн утгачилсан тайлбар бүхий бичиг авч ирнэ.Ж: МХӨТ ТББ, МУТХС ТББ гэж олгохгүй
Нэр нь хуулийн этгээдийн хэлбэрээр ялгарахгүйЖ: Баян бүрд ХХК гэж бүртгэлтэй бол уг нэрээр ТББ, хоршоо, нөхөрлөл г.м бусад хэлбэрийн хуулийн этгээдийн нэр олгохгүй
Бүртгэлтэй нэрний өмнө эсхүл хойно нь тоо бичиж ялгарахгүйЖ: Баян бүрд ХХК гэж бүртгэлтэй бол “Баян бүрд нэг” эсхүл “Баян бүрд хоёр” гэж ялган олгохгүй
ТББ-ын нэр нь академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, төв, хүрээлэн, институт, танхим, клуб, эвлэл, сүлжээ, нэгдсэн, үндэсний, шинэ, хуучин, залгамж, сонгодог, уламжлалт гэх мэт үгсээр ялгарахгүйЖ:  Тагтаа сонирхогчдын холбоо ТББ бүртгэлтэй бол Тагтаа сонирхогчдын үндэсий холбоо, Тагтаа сонирхогчдын нэгдсэн холбоо, Тагтаа сонирхогчдын клуб г.м-ээр ялгарахгүй
Бүх шатны сургууль, цэцэрлэг, коллежийн тухайд 
Шашны үйл ажиллагаа, зан үйлийн өнгө аястай нэрийг зөвхөн шашны байгууллагад олгоноЖ: Буддын зан үйл төв, Эзний үгийг дэлгэрүүлэх төв, Бөө мөргөлийн төв г.м
Нийслэл болон Улаанбаатар гэсэн үгсээр ялгарахгүйЖ: “Нийслэлийн алтан үдэш” гэж бүртгэлтэй бол “Улаанбаатарын алтан үдэш” гэж олгохгүй
Хуулиар хориглосон эсхүл нийтийн зан суртахуунд сөргөөр нөлөөлөх агуулгатай нэрийг олгодоггүйЖ: Терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал, бослого, тэмцэл, тамхи, тамхины үйлдвэрийн нэр г.м
Корпораци, консерциум, холдинг, нэгдэл, групп, корперэйшн зэрэг үгсийг ашигласнаар нэр ялгарахгүйЖ: Төмөр ХХК бүртгэлтэй бол Төмөр групп, Төмөр корпораци зэрэг нэрийг өөр этгээдэд олгохгүй.
Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэНамын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байнаӨмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд “өмгөөллийн” гэсэн үгийг заавал хэрэглэнэ
Шинжлэх ухааны паркПаркийн оноосон нэрэнд шинжлэх ухааны парк гэсэн үгийг заавал хэрэглэх бөгөөд бусад хуулийн этгээдийн нэрэнд энэхүү үгийг хэрэглэхийг хориглоно.
Алтанбулаг чөлөөт бүс, Замын үүд чөлөөт бүс, Цагаан нуур чөлөөт бүс зэрэг үгсээр ялгарахгүйЖ: Алтаргана орд ХХК бүртгэлтэй бол “Алтаргана орд чөлөөт бүс” “Алтаргана орд Алтанбулаг чөлөөт бүс” ХХК гэж бусад этгээдэд олгохгүй
“Чөлөөт бүс” гэсэн нэрийг зөвхөн Алтанбулаг чөлөөт бүс, Замын үүд чөлөөт бүс, Цагаан нуур  зэрэг чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх ХХК-д олгоноОноосон нэрээ баталгаажуулан авч чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хандана
Сонирхож буй нэрийн Монгол эсвэл гадаад орчуулгаар галиглан өмнө нь авагдсан байх боломжтой тул давхар шүүж үзэхийг зөвлөе. Учир нь бүртгэлийн байгууллага үгийг орчуулан шалгах чиг үүрэг, боломж байхгүй юмЖ: “Алтан ном” “Голден бүүк”, “Ногоон газар”, “Грийн ланд” г.м олгогдсон байх боломжтой тул энэ тохиолдолд маргаан үүсвэл сүүлд авсан нэрийг хүчингүй гэж үзэх эрсдэл бий
Дэлхий нийтэд танигдсан брэнд нэрсийг дангаар олгохгүй /тухайн нэрийг ашиглах эрх авсан этгээдэд хамаарахгүй/Ж: Көүч, Самсунг, Кока кола, Адидас,
Сум, баг, хорооны нэр оролцсон бол аймаг, дүүргийн нэрийг хамтад нь оруулнаЖ: Увс аймгийн Ховд сумын малчдын холбоо ТББ г.м
Салбар, төлөөлөгчийн газарт нэр олгодоггүйТухайн хуулийн этгээдийн нэрээрээ нэрлэгддэг
Татан буугдсан эсхүл нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн нэрийг 30 хоногийн дараа авч болно 

Шинээр ХХК болон ТББ байгуулах хэрэгтэй байна? БИД 3 ХОНОГТ БАГТААЖ БАЙГУУЛЖ ӨГНӨ.